/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Ашиглалтын 1 дүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Ч.Чинбатад хандив өгөв.

Ашиглалтын 1 дүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Ч.Чинбатад хандив өгөв.

Ашиглалтын 1 дүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Ч.Чинбатын эхнэр Гансүх овогтой Шинэбаяр нь “Элэгний хавдар, зүрхний цоорхой” оноштой, дотоод, гадаадын олон эмнэлгээр удаа дараа эмчлүүлж байгаа боловч үр дүн гарахгүй “элэгний хавдар” нь уушгиндаа үсэрхийлж хавдар нь улам хүндэрч байна. Одоогийн байдлаар хүчилтөрөгчөөр амьсгалж байгаа ба өдөр бүр 235,000 төгрөгийн уураг хийдэг байна. Автобаазын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан сайн үйлсийн хандивын аяныг зохион байгуулж Автобаазын 158 алба хаагч, ажилтнаас нийт 710,000 төгрөг цугларан 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 18:00 цагт цагдаагийн ахлагч Б.Чинбатын гэрт Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, цагдаагийн дэслэгч Д.Одгэрэл, Ашиглалтын 1 хэсгийн дарга, цагдаагийн ахмад Д.Энхбаатар, ашиглалтын инженер, цагдаагийн ахмад О.Пүрэв, Эмч, цагдаагийн ахлах дэслэгч П.Цагааннохой нар очин гардуулж өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна